АНУ-ын үндэсний агаар сансрын агентлаг ОУСС-ын гэрэл зураг авахын тулд «Союз» жолоодлогот сансрыг хөлгийг түр салгах санал дэвшүүлэв. Мэргэжилтнүүд  Орос,АНУ, Европ, Японы сансрын хөлөгүүд станц дээр нэг зэрэг байх хосгүй  мөчийн зураг авах бодолтой байна. НАСА «Союз» сансрын хөлгийг гэгээвчээр гэрэл зураг авахыг санаачлав. Туршилт дуусаны дараа сансрын хөлгийг станцад залгана. Залгаж чадахгүй  бол багийн гишүүдтэй  нь хамт дэлхийд буцааж болно.