Дэлхийн амраг хосууд гэгээн Валентины өдөр буюу Дурлалт хосуудын баярыг өнөөдөр тэмдэглэж байна. Санал асуултын үр дүнгээс харахаад Оросын бүх оршин суугчийн гуравны нэг нь мөн өдрийг баярын өдөр хэмээн үздэг. Гол төлөв 25 нас хүртэлх залуучууд тэмдэглэж байна. Москвагийн Иргэний гэр бүлийн байдлыг бүртгэх товчоо өнөөдөр баярыг тохиолдуулан хурим хийх заншил, гэрлэхэд шаардагдах баримт бичгүүдийн тухай залуучуудад зөвлөнө. Хайр дурлалын баярыг Орост 7-р сарын 8-нд албан ёсоор тэмдэглэдэг. Мөн баяр гэрлэсэн хосуудыг ивээдэг үнэн алдартны Пётр, Феврони  гэгээнтнүүдийн дурсгалыг хүндэтгэн тогтоосон  баяр юм.