Орос улс дэлхийд өлсгөлөнтэй хийх тэмцэлд НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн хүрээнд хүчин чармайлтаа зузаатгана. НҮБ-ын тус байгууллагын Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаан өнөөдөр Ромд нээгдэх тухай Италид суугаа ОХУ-ын элчин сайд Алексей Мешков  РИА Новости агентлагад мэдэгдлээ. Өнгөрсөн онд Дэлхийн хүнсний хөтөлбөр байгууллагаас шинэ тулгар хөгжиж байгаа 70 орны 100 сая гаруй хүнд тусласан тухай тэрээр мэдээлэв. Дипломатч Орос улсаас өлсгөлөнтэй  хийх тэмцэлд оруулж буй хувь нэмрийг хөндөн хэлэхдээ эдугээ Орос гол хандивлагчийн нэг болсныг онцлов. 2004 оноос байгууллагын санд Оросоос шимтгэх хөрөнгө бараг гурав дахин нэмэгдэж, 32 сая долларт хүрэв. Дэлхийн санхүүгийн хямрал гарсан ч Орос авсан үүргээ бүрэн биелүүлж, найдвартай хандивлангч улс гэдгээ батласан юм.