Тунисын эрх баригчид дүрвэгчдийг зогсоохын тулд тусгай анги нэгтгэлээ улс орныхоо эрэг хавийн нутаг руу явуулав. 1-р сарын хувьсгалаасс хойш  тэд Европыг олноороо зорьжээ. Сүүлийн өдрүүдэд 5 мянга орчим хүн завиар италийн Лампедуза аралд хүрсэн байна. Италийн эрх баригчид үүнтэй холбогдуулан «хүмүүнлэгийн сүйрлийн дэглэм» бямба гаригт зарлав. Аралд ундны ус дутагдаж байна. Италийн эрх баригчид Европын холбооны гишүүн орнуудаас тусламж гуйж, цагаачлалыг хяналтдаа авахын тулд Frontex багууллагыг Тунисын эрэг хавьд ажиллуулах хүсэлт тавьжээ.