Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев  ажилгүйдэл, хүн амд ажил олгох асуудлаар өнөөдөр тусгай зөвлөлгөөн хийлгэнэ. Эрүүл мэнд, нийгмийн хөгжлийн яамны мэдээлснээр 2011 он гэхэд Орост 5 сая 400 мянган хүн ажилгүй байсан. 1 сая 600 мянга нь хөдөлмөрийн албанд өөрсдийгөө бүртгүүлжээ.