Египетийн ерөнхийлөгч асан Хосни Мубаракын бие тааруу байна гэж египетийн ба арабын бусад орны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нэг зэрэг мэдээллээ. Мубарак ухаан мэдрэлгүй байна гэж «Аль-Масри аль-Яум» сонинд бичжээ.Хуучин ерөнхийлөгчийн хүрээлэгсэдийн эх сурвалжийн мэдээллийг  үндэслэн  сонин ийнхүү мэдээлсэн байна.  Түүнээс гадна төрийн тэргүүний улс үндэстэндээ хандан гаргасан сүүлийн уриалгыг хэрхэн бэлтгэсэн тухай тодорхой мэдээлэв. Гамаль хүү нь  уриалгыг  удаа дараа  найруулан бичсэн байна. Мубарак бичлэг хийх үеэр нэг бус удаа ухаан алдав. Мубаракын эрүүл мэндийн талаар Каир одоогоор албан ёсоор юу ч мэдээлээгүй байна.