Орос улс НҮБ-ын санхүүгийн хөтөлбөрийн хөрөнгө хүлээн авагч байснаа хөрөнгө оруулагч боллоо. Энэ тухай НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн Орос улс дахь офисын тэргүүн Елен Арманд мэдээллээ. Тэрээр хэлэхдээ, Орос улс нийгмийн өөрийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, НҮБ-ын тусламжийг авах хэрэггүй боллоо. Үүнтэй холбогдуулж НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн Москвагийн офисыг хааж байна. Үүний зэрэгцээ Орос улс Олон улсын байгууллагуудтай, ялангуяа экологи, эрчим хүчний хангамжийн салбарт хамтран ажилласаар байх болно.