Ерөнхийлөгч Хосни Мубарак огцорсны дараа Египетийн цэргийн удирдагчид засгийн газар, парламентыг тараах болно гэж Ираны Пресс ТВ суваг мэдээлжээ. Цэргийнхэн засгийн эрхийг булаан авах гэсэн төлөвлөгөө агуулаагүй гэдгээ батлан илэрхийлсэн боловч Мубаракийн ойрын шадар этгээдүүдэд эх орноосоо гарч явахыг хориглосон байна. Хурцхан үйл явдал гарсны дараа Египетийн амьдрал хэвийн байдалдаа орж байна. Сүүлийн долоо хоногуудад олон мянган хүн оролцсон эсэргүүцлийн ажиллагааны төв болсон нийслэл хотын төвийн Тахрир талбайд хэвийн хөдөлгөөн сэргэж, Каирт хориотой цагийг 4 цагаар хорогдууллаа.