Өнгөрсөн онд байгалийн гамшгаас хохирсол амссан хүний тоо ойрын хэдэн арван жилд хамгийн өндөр боллоо. 2010 онд байгалийн гамшгийн улмаас 250 мянга гаруй хүн амь үрэгдэв. Энэ тоог НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга дурдсан байна. Энэ жил ч хүн төрөлхтний хувьд маш хүнд хэцүү жил болох төлөвтэй байна гэж Пак Ги Мун санууллаа. Өнгөрсөн жилд манай гаригийг олон аюул донсолгосон жишээ нь Гаитид ― газар хөдлөлт, Пакистанд ― үер, Орос улс, АНУ-д ган гачиг, Азид халуун орны догшин салхи зэрэг боллоо. Байгалийн гамшиг цаашид ч намжих төлөвгүйгээр барахгүй, 2011 эхлэнгүүт Австрал Бразилд асар их үер буув. Байгалийн гамшигт хохирохгүй гэж дэлхийн нэг ч улс, нэг ч хотынхон батлан хэлж чадахгүй. Ядуу буурай орнууд байгалийн гамшгаас хамгийн ихээр хохирол амсаж байна гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга хэлсэн юм. Тэр тусмаа хүүхдүүд байгалийн гамшигт олноороо өртөж байгаа бөгөөд, өнгөрсөн жилийн үер, газар хөдлөлт нь олон мянган хүүхдийн амь нас үрэгджээ. Аюулгүй байдлын салбарыг оролцуулан технологийн түргэн хөгжилт нь хүн төрөлхтөнд байгалийн гамшгийг даван туулахад  туслах ёстой мэт санагдах юм. Тэгвэл яагаад байгалийн гамшигт хохирч байгаа хүний тоо жилээс жилд хорогдохгүй, харин улам бүр өсч байгаа юм бэ? Үүнд хэд хэдэн хүчин зүйл үйлчилж байна гэж шинжээчид үзэж байна. Нэгдүгээрт, дэлхийн оршин суугчдын тоо нэмэгдсээр, хоёрдугаарт гол мөрөн, тэнгэс далайн эрэг хавийн хөндий, газар хөдлөлт олон гардаг аюултай бүс зэрэг бидний өвөг дээдэс хэзээ ч гэр орноо барьж байгаагүй тийм нутагт олноороо суурьших болсон явдал юм. Түүнээс гадна байгалийн гамшиг олшроод, үүнд хүний үйл ажиллагаа бага биш ч нөлөө үзүүлж байна гэж «Оросын дуу хоолой» радиод Онгон байгалийн сангийн «Цаг уур ба эрчим хүч» хөтөлбөрийн удирдагч Алексей Кокорин хэлжээ: «Үүнийг юуны түрүүд цаг уур өөрчлөгдөж, хүний буруутай үйл ажиллагаанаас болж өөрчлөгдөж байгаа явдал үүсгэж байна. Энэ нь бас хэзээд байдаг жирийн үйл явцтай давхцаад байна. Ус, цаг уурын халуун хүйтний давалгаа зэрэг үзэгдэл хохирол учруулж байна. Аюултай үзэгдлийн тоо цаашид ч өсөх нь дамжиггүй. Ойрын арван жилд бид хүний нөлөөг багасгаж чадахгүй, үүнд сайндаа 50 жил хэрэгтэй» гэлээ. Байгалийн гамшигт эсэргүүцэл амжилттай үзүүлэхийн тулд хүчээ нэгтгэх хэрэгтэй гэдэгтэй мэргэжилтнүүд санаа нийлж байна. Онц байдлын нэгдмэл алба байгуулах талаар Орос улсын гаргасан санаачлага тийм нэгдэн нягтрахын жишээ болж байна. Орос, Серби хоёр улсын хэлэлцээрийн дагуу Онц байдалтай тэмцэх анхны төв Сербийн Ниш хотод ажиллаж эхэллээ. Түүний ажилд Итал, Герман, Грек, Швейцар зэрэг хэд хэдэн орны аврагчид оролцоод байна. 2010 онд нэгдсэн хүчин Орос болон Израиль улсад түймэр унтрааж, Дорнод Европт үертэй тэмцснээр энэ төвийн ажиллагаа үр ашигтай болсныг нотоллоо. Байгалийн гамшигтай зөвхөн тэмцэл хийгээд хязгаарлагдаж болохгүй. Газар хөдлөлтийг урьдчилан мэдээлж болохгүй боловч, хохирогчдыг багасгаж болно. Материал хэмнэхгүйгээр бат бэх байшин барих, ганчигтай үед ой модонд гал тавихгүй татсан, тамхиа хаягүй ил гал гаргахгүй, түймэр тавихгүй байх шаардлагатай. Хариуцлаггүй байдлаас хүний амь нас хохирч магадгүй гэдгийг хүн бүр санах ёстой.