Энэ долоо хоногт Орос улсад сансрын жолоодлогот нислэгийг анх үндэслэн байгуулсан эрдэмтний нэг академич Мстислав Келдышын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэжээ. Гоц авъяастай математикч, баллистик энэ эрдэмтэн дэлхийн анхны хиймэл дагуул, Юрий Гагарины ниссэн сансрын хөлөг болон харь гаригт ниссэн автомат станцуудын тойрог зам, тийрэлтэт хүчийг тооцоолон гаргасан юм. Академичийн зоригт мөрөөдөл өнөөдөр ч биелээ олсоорона, жишээ нь, 2030 онд хийхээр төлөвлөж байгаа Ангараг руу экспедицыг бэлтгэж байна. Өнөөдөр өнгөрсөн зууны 60–70-аад онд болж байсан шиг сансарт жинхэнэ өрсөлдөөн өрнөж байна. Сар эрдэмтдийн анхааралд дахин оржээ. Хятад, АНУ, Япон улс Сарыг судлах асар их хэмжээний  томоохон төслийг хэрэгжүүлж байна. Орос улс энэ чиглэлийг бас анхааралдаа авсан юм. Орос улсын Сар судлах программын эхний шатанд хоёр автомат станцыг Сарны хойт болон өмнөд туйлд буулгах болно гэж ОШУА-ийн Сансрын судалгалын институтын захирал Лев Зелёный ярьжээ: “Энэ бол «Луна-глоб» болон «Луна-ресурс» гэдэг хоёр төсөл, гүйцэтгэх хугацаа ― 2013–14 он юм. Хоёр аппарат адилавтар болно. Энэтхэг улстай хамтарч үйлдвэрлэх «Луна-ресурс» аппаратад зөвлөлтийн алдарт сарнаа явагчаас 10–15 дахин бага хэмжээтэй энэтхэгийн Сарнаа дээр явагч жижиг төхөөрөмж байрлуулах юм. Хоёрдугаар аппаратад өрөмдөгч төхөөрөмж тавина. Сарны хоёр туйлын бүст хөрсөн

доороос мөс олсон нь бидний анхаарлыг татаж байна. Тийм бүст л буух хэрэгтэй” гэлээ. Хоёр станц хоёуланд газар хөдлөлтийн хэмжүүр бий. Тэдгээрийг Сарны хоёр талд байрлуулах нь түүний дотоод бүтэц, цөмийнх нь хэмжээг илүү нарийн гаргаж, тэр нь хэрхэн бий болсон явдлыг тодорхойлоход туслах болно. Оросын ЛЕНД гэдэг төхөөрөмж Саран дээр усны их нөөц байгааг урьд өмнө нь нотлосон билээ. Энэ бол ирээдүйд хүн амьдарч болохгуйц суурин байгуулахад маш чухал юм. Тийм учраас Орос улс Сарны үндэсний хөтөлбөр хөгжүүлж Сарны том бааз барьж байгуулахад чиглэгдсэн олон улсын төсөлд ч оролцож байна гэж Сансарын судалгалын институтын дарга онцлон тэмдэглэсэн байна. Л. Зелёный: «Туйлын бүст сансрын нисэгчдийг буулгах нь дараагийн алхам байж болох юм. Алс иргээдийг бодох юм бол баазыг байгуулахад хамгийн таатай газар бол сансрын нисэгчдийн амьдрах нөхцөлийг хангах бөгөөд эх дэлхийгээс тээх хэрэггүй нөөц нэгэнт байгаа туйлын район байж болох юм» гэж байсан. Сарны болон Ангарагын төслийг харьцуулах юм бол, ирээдүйд нөөц ресурсын эх сурвалж болж болох Сар нь илүү чухал юм. Харин Ангараг гариг амьдралын янз бүрийн хэлбэр эрж хайх, эх дэлхийн биосферын болон цаг уурын үйл явцыг танин мэдэхэд тус болох учир шинжлэх ухааны үүднээс илүү сонирхолтой. Энэ талаар Сансрын судалгааны институт бусад оронд хийгээгүй тийм судалгаа шинжилгээнд гол анхаарлаа хандуулж байна. Эдгээр төслийн нэг бол «Фобос-грунт» төсөл. Аппарат Ангарагт нисэж, түүний дагуул Фобост бууж, тэндээс хөрсний сорьц аваад, эх дэлхийд буцах болно. Тус аппаратыг энэ жилийн 11-р сарын 11-нд хөөргөхөөр төлөвлөж байна. Ангараг гариг өөрийнх нь хөрсний сорьц авах, тус гаригт цаг уурын станцын сүлжээг байгуулах зэрэг өөр ч төсөл бий. Юпитерын бүст Орос-Европын хамтарсан нислэг хийхийг ч бас боловсруулж байна гэж Лев Зелёный яриагаа үргэлжлүүлж байна. Л.Зелёный «Бид Юпитерын нийт системыг, ялангуяа давсархаг устай, дээрээсээ хөлдсөн далайгаар бүрхэгдсэн хосгүй Европ гэдэг дагуулыг сонирхож байна. Нэг төсөл нь Лаплас гэдэг нэртэй. Тэр нь Европт бууж хөлдсөн махбодийг судлахад чиглэгдсэн. Тэнд мөс хагарсан газар байна уу? Давстай ус дээшээ хөөрч байна уу? Европыг судалж тийм нөхцөлд амьдрал бий болж чадах уу үгүй юу? гэсэн тулгуур асуудалд хариулт олж болох юм. Энэ бол Дэлхийн амьдралыг илүү гүнзгийтанин мэдэхэд, тийм амьдралыг Ангараг болон бусад гаригт эрж хайхад маш их ач холбогдолтой билээ» гэж байсан. Сансрын жолоодлогот нислэгийн тухайд гэвэл ойрын жилүүдэд 12 жилийн өмнө Олон улсын сансрын станцыг байгуулсан Дэлхийн ойролцоох тойрог замаас цаашаа нислэг хийхгүй гэж бодож байна. Ойрын үед Орос улс олон зорилгот лабораторий модулийг ашиглалтад оруулж, шинжлэх ухаан, эрчим хүчний шинэ хоёр модулийг залгахаар төлөвлөж байна. Олон улсын сансрын станцаас судалгааны материалыг буцаж авахын тулд ачааны тусгай хөлөг үйлдвэрлэх юм. Олон улсын сансрын станц Дэлхийн тойрог замд тийм том хэмжээний сүүлчийн төхөөрөмж болно гэж Лев Зелёный таамаглаж байна. Оронд нь автоматчилсан авсаархан цогцолбор хийж, тэдгээрийн багууд тусгай зорилгот программ хэрэгжүүлэхэд илүү цаг зарцуулна. Хэтийн төлөвд жолоодлогот станцын тусгай блокуудыг шууд тойрог замд угсарч, дэлгэрүүлж, ашиглах болно. Ангараг гаригийн экспедицийн цогцолборыг чухам тийм схемээр үйлдвэрлэнэ гэж Лев Зелёный ярьжээ.