Манай орны 70 хотод болдог нийт үндэсний «Оросын цанын зам 2011» гэсэн уралдаан уламжлал ёсоор Камчаткад гараагаа авчээ. Уралдаан тус хойгийн Корякийн тойргийн хэд хэдэн сууринд нэгэн зэрэг эхлэсэн байна. Петропавловск-Камчатк хотын ойролцоо болсон ерөнхий гараанд тамирчинд, сургуулийн сурагчид, оюутнууд, ажилчин, албан хаагчид зэрэг 6 мянга гаруй хүн оролцон гарав. «Эрүүл мэндийн» баярт нутгийн хүмүүс гэр бүлээрээ ирж байгаа юм. Нийт үндэсний «Оросын цанын зам» уралдааныг Орос улсад 1982 оноос зохион байгуулж байна. Анхны гараанд л гэхэд ОХУ-ын олон хотын 100 мянга гаруй хүн оролцсон билээ.