Оросын тамирчин Елена Исинбаева 2 дугаар сарын 12-нд Украины Донецк хотод болсон хөнгөн атлетикийн «Тулгуурын одод» тэмцээнд дэлхийн энэ элжилт улирлын дээд амжилт үзүүлж ялалт байгуулсан юм. Тулгууртай харайлтын Олимпийн хоёр удаагийн аврага 4 метр 85 сантиметрын өндөрт харайсан гэж ИТАР-ТАСС мэдээлж байна. Энэ улирлын түрүүчийн дээд амжилт нь Исинбаевын өөрийнх нь үзүүлсэн 4 метр 81 сантиметр байлаа. Энэ амжилтыг тэр Москвад 2 дугаар сарын 6-нд болсон «Оросын өвөл» тэмцээнд тогтоосон байна.