Орос улс Ойрхи Дорнодод тогтвортой байдал тогтооход идэвхтэй хүчин чармайлт гаргаж байна. Энэ бол тус бүс нутгийн орнуудаар Оросын ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Александр Салтановын хийсэн аялчлалын гол зорилт мөн. Тэрээр Египет, Сири, Иордан, Саудын Аравид очиж, ерөнхийлөгч Дмитрий Медведвын илгээлт бичгийг дамжуулан өгчээ. Үүнд Египтэд гарсан үйл явдалтай холбогдуулан тус бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг хангах талаар хамтарсан хүчин чармайлт гаргах шаардлагатай байгааг онцлон тэмдэглэсэн байна. Ерөнхийлөгч Дмитрий Медведев Египетэд ардчилалын үйл явц бүрэн хэмжээгээр сэргэн тогтож, түүний дотор легитим сонгууль хийх болно гэж Орос улс найдаж байгаагаа урьд өмнө мэдэгдсэн юм. Тэрээр бас энэ оронд шашны бүлгийн хооронд энх тайван, эв нэгдлийг хамгаалах нь чухал байгааг онцлон тэмдэглэв. Ерөнхийлөгч Хосни Мубарак нийт үндэсний эсэргүүцлийн улмаас 2 дугаар сарын 11-нд огцорсны дараа, Египетэд засгийн эрх Зэвсэгт хүчний дээд зөвлөлд түр шилжсэн байна.