Өмнөд Солонгосын эрэг хавьд сураггүй алга болсон «Александра» илчит хөлөг онгоцны оросын 7 далайчныг эрэн хайх ажил үр дүнд хурээгүй байна. Эрэн хайах ажлыг нисдэг тэрэг, янз бүрийн хөлөг онгоцоор өдөр шөнөгүй хийсээр байгаа боловч далайчдын ул мөрийг олоогүй л байна. Камбожийн далбаан доор хөвж байсан «Александра» хөлөг онгоцыг 2 дугаар сарын 9-нд Өмнөд Солонгосын туршилт хийж байсан контейнер тээгч хөлөг онгоц мөргөжээ. Үүний улмаас «Александра» илчит хөлөг онгоц хагарч, онгоцны арын хэсэг 140 метрын гүнд живж, урд талын хэсэг усан дээгүүр хөвөөд байна. Бүгдээрээ Оросын иргэд болох багийн 12 гишүүний зөвхөн нэг нь ― Находкагийн 33 настай далайчин Руслан Дричев аврагдан гарчээ. Дөрвөн хүн амь үрэгдээд хүүрийг нь олсон бөгөөд долоон хүн сураггүй алга болсон гэж тооцогдож байна. Аврагдсан тэнгисчин Руслан Дричев одоо өмнөд солонгосын Ульсан хотод байгаа бөгөөд, энэ боомтын цагдаагийнханд хоёр хөлөг онгоц мөргөлдсөн тухай мэдүүлэг өгч байна.