2 дугаар сарын 12-ны орой Внуково нисэх онгоцны буудалд Египетэд амарч байсан оросын жуулчдын сүүлчийн хэсгийг Хургадаас авчирсан нисэх онгоц газардлаа. Энэ нислэгээр 200 орчим хүн буцаж ирсэн бөгөөд одоо нэг ч оросын жуулчин Египетын амралтын газарт үлдээгүй юм. Хувийн журамаар очсон зарим жуулчин үлдсэн байж магадгүй гэж Ростуризмын төлөөлөгч Олег Мосеевын хэлснийг Интерфакс агентлаг дамжуулж байна. Шарм-Эль-Шейх, Хургада, Дахаб, Таба зэрэг амралтын газраас оросын жуулчдыг авчирч эхэлснээс хойш нийт 45 мянга орчим хүнийг эх орондоо авчирсан байна. Египетэд ард түмний хөдөлгөөн эхэлсний дараа Ростуризм компани тушаал гаргаж, Египетэд аялал жуулчлал хийх эрхийн бичиг худалдахыг, нэгэнт худалдаж авсан эрхийн бичгээр хүн илгээхийг зогсоохоор бүх жуулчдын операторчдод зөвлөжээ. Жуулчлалын операторчдын олонхи нь 2 дугаар сарын 28 хүртэл худалдаагаа хаажээ. Орос улсын ГЯЯ Египетэд аялал жуулчлал хийхээс татгалзахыг бүх хүнд уриалсан юм.