Нэг улсад олон соёл зэрэгцэн оршиж чадахгүй гэсэн үг яриа аюултай. Янз бүрийн үндэстэн ястны  соёл нэг улсад  зэрэгцэн оршиж болохгүй гэсэн сэдэв Орост огт таарахгүй гэж ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев Уфад үндэсний асуудалд зориулсан Төрийн зөвлөлийн хуралдаан дээр мэдэгдлээ. Тэр ч байтугай улс орон иймэрхүү асуудлын хэлэлцүүлгийг өдөөхөд хүрэх ёсгүй  гэж ерөнхийлөгч онцлов. Соёлын харилцан нөлөө бол бие биеийнхээ нөөцийг арвижуулах буюу бие биеэ дарах үйл хэрэг юм уу? Ганц соёлтой улсын нутаг дэвсгэрт  олон үндэстэн ястан зэрэгцэн оршиж хөгжиж болох уу? эдгээр асуудал европын орнуудын удирдагчдын  хэд хэдэн сарын турш явуулж буй улс төрийн санал шүүмжлэлийн сэдэв болжээ. Германы канцлер Ангела Меркель өнгөрсөн оны сүүлээр нэг улсад  олон соёл зэрэгцэн орших бодлого устасныг тэмдэглээд европын ёс заншилыг дагахыг  цагаачдад уриалсан билээ. Хожим Австрали, Испанийн ерөнхий сайд асан Жон Ховард, Хосе-Мария Аснар нар энэ тухай өгүүлжээ. Их Британийн ерөнхий сайд Дэвид Кэмерон нэг улсад олон соёл зэрэгцэн орших бодлого үгүй болсон  гээд улс орондоо хэт даврагч үзлийг гааруулахаас сэргийлэн сэрэмжлэх арга хэмжээний хувьд лалын залуу сүсэгтнүүдийг британийн нийгэмд улам нэгтгэхийг уриалав. Франц улс аж төрөх ёсоо өөрчлөхгүй, цагаачдын уламжлалыг дагахгүй гэж Францын ерөнхийлөгч Николя Саркози хэллээ. Охид нуурний халхавчтай хувцас өмсөх болон тэдний  боловсролыг хориглосон явдлыг Саркози франц хүмүүст харш заншил гэжээ. Харин Дмитрий Медведев европын улс төрчдээс өөр мэдэгдэл хийлээ. Нэг улсад олон соёл зэрэгцэн орших бодлогын дампуурал уламжлалыг устгах хор уршигтай. Энэ нь тун аюултай  хэрэг гэдгийг европын орнууд ч ойлгох ёстой гэж  ерөнхийлөгч  Терийн зөвлөлийн хуралдаан дээр мэдэгдээд: «Нэг улсад олон соёл зэрэгцэн орших бодлого дустсан гэх нь Европт нэг ёсны моод болсон. Энэ нь тэргүүлэх үндэстэн байгаа нэгэн улсад янз бүрийн соёлыг өв тэгш  хөгжүүлэх зам биш, Өөр бүх соёл дан тэргүүлэх үндэстний уламжлал, үнэ цэнэт зүйлийн хүрээнд хөгжсөн нь дээр гэж үзсэн. Миний бодоход манай оронд орос соёл чухал үүрэг гүйцэтгэж байсан ч дээрх үзэл санаа бидний хувьд хялбарчилсан хандлага болно. Тиймээ манай орны үндэсний уламжлалыг хүндэтгэх хэрэгтэй. Манайд ирсэн хүмүүс төрийн орос хэл мэдэх ёстой. Үүний хамт манай улсад л хөгжлийнхөө хамгийн хүнд ээдрээтэй үед  бие биеийн баялгыг  арвижуулж, бие биедээ туслаж ирсэн  янз бүрийн үндэстэн ястан  хамт оршиж хөгжсөн хосгүй туршлага хуримтлагдсаныг бид ойлгож байна. Урьд хийж бүтээсэн зүйлийг алдаж болохгүй. Манайд оршин суудаг олон ард түмний төлөөлөгчид үүнд анхаараа хандуулах ёстой» гэв.  Орос улс үндэстний  эв нэгдэлгүйгээр хэвээр оршиж чадахгүй гэж Дмитрий Медведев онцлов. «Холбооны субьектуудийн удирдагчид үндэстний эв нэгдлийг хэвээр хадгалахыг үйл ажиллагааныхаа нэн чухал асуудал хэмээн үзнэ гэдэгт найдаж байна. Улс орон  үндэстний эв нэгдэлгүйгээр оршиж чадахгүй, сөнөж мөхөж мэднэ» гэж ерөнхийлөгч Дмитрий Медведев мэдэгдлээ.