Хямралын дараах үе бэрхшээл ихтэй боловч гадаадын хөрөнгө оруулагчид Орос улсад ажиллагаагаа өргөтгөж байна. Банкны салбарт энэ нь нэгдэн нийлэх төслүүдээр илэрч байна. Оросын Росбанк болон  францын санхүүгийн Сосиете Женераль группд ордог БСЖВ банк хоёр нэгдэн нийлэхээр шийджээ. Тэд энэ жилийн дундуур нэгдэх ёстой. «Нэгдсэн банк Оросын зах зээлд ажиллаж байгаа таван томоохон банкны нэг болж, Орос улсын олон улсын санхүүгийн хамгийн том байгуулага болох юм» гэж Орос улсын бүс нутгийн банкны зөвлөлийн дарга Александр Мурычев хэлжээ. Росбанк бол систем байгуулагч банк мөн. Оросын бүх нутаг дэвсгэрт зээллэг гаргах талаар идэвтэй ажиллаж, зах зээлд 18 жил үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ. Тус банк 47 миллиард рубль буюу 1,5 миллиард долларын хөрөнгөтэй. Сосиете Женералийн банк бас их хэмжээний хөрөнгөтэй. Дэлхийд гол гол тоглогчдын хооронд хурц сөргөлдөөн өрнөж байгаа нөхцөлд эдгээр хөрөнгийг нэгтгэн нийлүүлэх аргаар санхүүгийн шинэ хүчтэй байгуулага бий болгосон юм. «Энэ бол банкны салбарт гарч буй нэгдэл нягтралын нэг сайхан жишээ болж байгаагаас гадна өрнөдийн бизнес улам бүр сонирхож буй Орос улсын хөрөнгө оруулалтын нөөц хүчийг харуулж байна» гэж Улсын Думын эдийн засгийн бодлогын хорооны дарга Евгений Фёдоров үзэж байна.  Хятад улс борлуулах зах зээлгүй болоод байгаа учраас хөрөнгө оруулалт хязгаарлагдаж буй үедээ орсон, БРИК-ийн бусад оронд ч байдал амар биш. Орос улсад авилгатай, гадаадын хөрөнгө оруулагчдыг айлган хөрөнгө оруулалтыг хязгаарлаж байсан зохисгүй бусад явдалтай идэвхтэй тэмцэж байгаа учир ОХУ хөрөнгө оруулалт хийхэд хамгийн таатай орон болж байна. Энэ салбарт хатуу журам тогтоож байгаа нь хөрөнгө оруулалт үнэхээр түргэн өсч байгаад хүргэж байна. Үүнийг Би-Пи-тэй өөрийн эх газрын хэсэг буюу шельфийн талаар тогтоосон хэлэлцээр, бидний ярьж байгаа Орос болон Францын хоёр банк нэгдэн нийлсэн явдал харуулж байна гэлээ. Евгений Федоровын хэлснээр хөрөнгө оруулалтын уур амьсгал сайжирч байгаагийн ачаар гадаадын хөрөнгө оруулагчид Орос улсад хандаж байгаа хандлагаа эрс өөрчилж, Орос улсад хөрөнгө оруулах хэрэгтэйг  ойлгоод байна.