Ангараг гариг руу хийх нислэгийг дууриалгасан туршилтад оролцогчид гариг дээр  буух ажиллагааг өдөө сургуулилж байна. «Ангараг-500» туршилтын шинэ үе өнөөдөр Москвагийн Анагаах ухаан-биологийн хүрээлэнд эхлэнэ. Туршилтад оролцогчдыг хоёр хэсэгт хуваана.  Орос, Итали, Хятадын төлөөлөгчид буух модульд шилжисний дараа түүнийг салгах юм. Оросын хоёр, францын нэг иргэн гол модульд шилжиж, «Ангараг гаригийн тойрог замд» ажиллана.  Сансрын хөлгийг дууриалгаж хийсэн загварууд хүрээлэнд хэвээр байх болно. Зөвхөн нээлхийг нь хаах юм. Эдгээр хоёр хэсэг  дан холбооны хэрэгслээр харилцана. Гариг дээр буух арга ажиллагааг сургуулилах хэсэг тэнд бараг 12 өдөр байх болно. Энэ  завсар тэд гадраг дээр нь гурван удаа 2-р сарын 14,18, 22-нд гарна. Хоёр хүн өрөмдөх төхөөрөгиж  ба  өөр багажийг  гаргаж, 3 дахь нь модуль  дотроос даатгана. 50 ажиллагаа туршилтын хөтөлбөрт багтсан гэж төслийн техникийн захирал, ерөнхий зохион бүтээгчийн орлогч Евгений Дёмин хэлээд : “Мэдээжээр 1-рт туршилтад оролцогч орнуудын далбааг байрлуулна. Дараа нь соронзон талбарын гажилтыг эрэх юм. Сүүлд хөрсний сорьц авна” гэв. Ангараг гаригийнхтэй төстэй  гадрага бүхий том өрөөнд шилжиж болно. Улаавтар элсэн, чулуунаас гадна Оросын гариг хоорондын станцын загварыг түүнд  байрлуулжээ. Туршилтад оролцогчид жинхэнэ скафандр өмсөж ажиллана. Дэлхийд татах хүч Ангараг гаригийнхаас хоёр хагас дахин илүү байгааг харгалзан үзжээ. Онцгой скафандрыг арга буюу бүтээснийг Евгений Дёмин лавлан дурдаад: “Хөтөлбөрт зориулан бүтээсэн скафандрыг «Орлан-Э» гэсэн. Тэр Олон улсын сансрын станцад хэрэглэж буй скафандраас хөнгөн боловч 32 кг жинтэй”  гэлээ.  Туршилтыг бодит нислэгийн нөхцөлд аль болохоор ойртуулсан. Туршилтад оролцогчидыг гаднын орчноос бүрэн тусгаарласан. Дэлхийтэй электрон шуудангаар харилцаж байна. Дохио дэлхийд 20 минутын дотор хүрч буцна. Хоол унд нь ОУСС-ын багийнхтай адилхан. Нэг хоногийг тус тус найман цаг ажиллах, амрах, унтах гурван хэсэгт хуваажээ. Дашрамд хэлэхэд хэн нэгэн туршилтаас гарахыг хүсвэл хэзээ ч гарах боломжтой байна. Мэдээжээр туршилт жинхэнэ нислэгээс ялгаатай. Жингүйдэх нөхцлийг дууриалгаж бий болгох аргагүй. Туршилтад оролцогчид долоо хоногт нэг удаа шуршуурт биеэ угааж байхад сансарт сансрын нисэгчид зөвхөн нойтон алчуур хэрэглэж байна. Тэнд уух ус  л байдаг. Дууриалгаж хийсэн сансрын хөлөгт цацраг үгүй байна. Харин Ангараг гариг руу хийх жинхэнэ нислэгийн явцад хүн цацрагын нөлөөг мэдрэнэ. Сансрын цацрал болон хүний эрүүл мэндэд түүний үзүүлэх зохисгуй нөлөө одоогоор шийдвэрлэгдээгүй чухал асуудал хэвээр байна. Иймээс Ангараг гариг руу нисэх техникийн боломж байсан ч хүмүүс тийшээ явахгүй байна. «Буух модуль» гэгч “Ангараг гариг дээр” байгаад 2-р сарын 23-нд тойрог замын модуль руу зүглэнэ. Тэдгээрийг залгаснаас хойш гурван өдрийн дараа багийн гишүүд нэгдэнэ. Дараа нь «хөлөг» гэгч  дэлхийд буцна. Энэ нь 520 өдрийн туршилтын сүүлчийн үе болно. Багийн гишүүд 11-р сард буцах ёстой. Хүмүүсийн биеийн ба сэтгэл санааны байдал хэрхэн өөрчлөгдөж байгааг шалгах сансрын урт удаан нислэгийг дууриалгаж  туршилт хийх санал аль хэдийнэ  дэвшүүлсэн. Олон арван жилийн тэртээ ЗХУ-д Ангараг гариг руу  нислэг хийх пуужин, хөлөг  үйлдвэрлэж. ийм туршилт хийхээр төлөвлөсөн билээ. Эдүгээ Оросын сансрын агентлаг өөр 25 улсын сансрын агентлагуудтай хамтран 2030 онд Ангараг гариг руу нислэг хийхээр төлөвлөжээ. «Ангараг-500» туршилт бол мөн нислэгийн бэлтгэлийн нэг хэсэг билээ.