Египетэд арьдчилсан үйл явцыг аль болох түргэн сэргээнэ гэдэгт  Орос улс найдаж байна гэж өнөөдөр Кремлийн хэвлэлийн албанаас ирүүлсэн ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведевийн мэдэгдэлд өгүүлжээ. Өчигдөр ерөнхийлөгч Хосни Мубарак огцров. Засгийн газрын эсрэг  олон нийтийн тэмцэл хөдөлгөөн, үймээн, эмх замбараагүй байдал наанадаж 300 хүний амь насыг бүрэлгэжээ. Зэвсэгт хүчний дээд зөвлөл улс орныхоо байдлыг хяналтдаа авсан байна. Хосни Мубарак ийнхүү  огцроход египет хүмүүс тэр болгон итгэхгүй байсан. Тэрээр улс орноо 30 жил гардан удирдав. Урьдын дэглэмийг түлхэн унагахад сөрөг хүчин болон хувьсгалт залуучуудад 18 өдөр шаардагдав. Египетийн гудамжуудад түүдэг шөнийн турш асав. Ялалт байгуулсандаа баярласан хүмүүс гэртээ харьсангүй. Мубарак огцросныг Тунис, Ливан, Алжир, Палестинд ч баярлан тэмдэглэжээ. Ази,Европын хэд хэдэн улсын удирдагчид египетийн хүн амд баяр хүргэв. Египетийн ерөнхийлөгч Хосни Мубарак огцросон явдал  Берлиний хана унасан ба америкийн нийгмийн хүний эрхийн төлөө тэмцлийн ололт амжилттай тэнцэж байна гэж АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама үзэж байна. «Хүн болгон эрх чөлөөг эрхэмлэдэг. Тахрир талбайд цугларагсадын уриа дэлхий даяар цуурайтсан» гэж АНУ-ын ерөнхийлөгч мэдэгдлээ. Египет шудрага чөлөөтэй сонгууль явуулах  хүнд түвэгтэй үеийг давах болно гэж тэрээр онцлов. Египетийн энэ удаагийн үйл явдал ардчилсан шинэтгэлийн зөвхөн эхлэл гэж Москва үзэж байна. Хамгийн гол нь үйл явц яв цав тайван байх ёстой гэж ОХУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Александр Лукашевич тэмдэглээд: «Египетийг хямралаас гаргахаар хүч хэрэглэлгүй, бүх египет хүний ашиг сонирхолыг харгалзан арабын энэ орны ардчилсан үндэсийг бэхжүүлнэ гэдэгт найдаж байна. Египетийн ард түмэн гаднын оролцоогуйгээр өөрийн хувь заяа болон улс орныхоо ирээдүйг тодорхойлно гэж урьдын адил үзэж байна» гэв. Одоо Египет ер нь бүх Ойрхи Дорнодын ирээдүй египетийн армийн гарт байна. Иргэний засаг захиргааг орлохгүй. Ерөнхийлөгчийн шудрага чөлөөтэй сонгууль явуулж, онц байдлыг цуцлана гэж армийнхан амлав. Өөрөөр хэлвэл арми ард түмэнд таарах мэдэгдэл одоогоор хийж байна. Цаашдаа яах юм бол? Байдал хэд хэдэн хувилбраар хөгжиж болзошгүй гэж Оросын дорно дахиныг судлагч Андрей Володин үзэж байна. Тэрээр хэлэхдээ: «Миний бодоход Зэвсэгт хүчний дээд зөвлөл  сөрөг хүчний удирдагчидтай  хэлэлцээ хийж, хоёр талын хүсэл эрмэлзлийг тодруулна. Ойрын үед парламентын ба ерөнхийлөгчийн ил тод сонгууль явуулах нь зайлшгүй чухал» гэв. Египетийн ардчилсан хөгжлөөс өөр зам үгүй гэж шинжээчид санал нэгтэй үзэж байна. Аядуу бодлоготой арабын орнуудыг манлайлж буй улс өөр замыг сонгох ёсгүй. Ардчилсан хүчит Египет Ойрхи Дорнодод энх тайван үйл явцыг үргэлжлүүлэх чухал хүчин зүйл юм гэж ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведевийн мэдэгдэлд онцлон тэмдэглэжээ. Тус оронд лалын  хэт даврагч үзлийг гааруулах гэсэн ямар ч оролдлого  араб дахины  байдлыг эрс хурцатгах уршигтай болж мэднэ.