Ангараг гариг руу хийх нислэгийг дууриалгасан олон улсын туршилтад оролцож буй Оросын Александр Смолеевский, Италийн Диего Урбин, Хятадын Ван Юэ нар тус гарагийн гадраг дээр буув. Тэд Ангараг гаригийн гадраг дээр буух арга ажиллагааг гурван удаа сургуулилах юм. Туршилт Оросын анагаах ухаан-биологийн хүрээлэнд хийгдэж байна. Зургаан хүн Ангараг гариг руу хийх нислэгийг дууриалгасан туршилтад өнгөрсөн оны 6-р сарын 3-нд  сайн дураараа оролцож эхлэв.