Японы ерөнхий сайд Наото Кано тэргүүтэй засгийн газрын рейтинг өнгөрсөн оны зун эмхлэн байгуулагдснаасаа хойш унаж хамгийн доод хэмжээнд хүрчээ. Олон нийтийн санал асуулгад оролцогчдын дөнгөж 19,9 хувь нь Сайд нарын танхимыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Засгийн газрын үйл ажиллагааг сайшаахгүй байна гэж 63 хувь нь мэдэгдэв. Удирдагч идэвхи санаачилга муутай байна гэж сонгогчид эрх баригч Ардчилсан намыг нэг зэрэг удирдаж буй  ерөнхий сайд Наото Каног зэмлэжээ.