Египетэд ардчилсан үйл явцыг хууль ёсны сонгууль явуулах замаар бүрэн сэргээнэ гэдэгт Орос улс найдаж  байна гэж ерөнхийлөгч Дмитрий Медведев өнөөдөр мэдэгдлээ. Мөн түүнчлэн Египетэд шашин хоорондын эвлэрэл зөвшөлийг хэвээр хадгалах нь чухлыг тэрээр онцлов. Ардчилсан хүчит Египет Ойрхи Дорнодод энх тайваны үйл явцад чухал үүрэг гүйцэтгэнэ гэж Медведев тэмдэглэлээ. Орос улс бүс нутгийн  байдлыг зохицуулахад хойшид ч туслахад бэлэн байгааг ерөнхийлөгч батлан илэрхийлэв.