Оросын тамирчид Болгарын Банско хотод Олон улсын биатлоны холбооны цомын төлөөх  7 дахь үеийн тэмцээнд эхний дөрвөн байр эзлэв. Анастасия Токарева мэргэн буудлагынхаа ачаар  түрүүллээ. Шилдэг хурдтай Анна Богалий-Титовец хоёрт, Анна Сорокина гуравт, Ольга Абрамова дөрөвт тус тус оржээ. Оросын Евгений Устюгов эрэгтэйчүүдийн богино зайны уралдаанд түрүүллээ. Тэрээр мэргэн буудаж, 2-р байр эзлэсэн Швейцарын Иван Йоллероос 42 секундээр түрүүлсэн байна.