Оросын сэтгүүлчдийн холбоо болон Олон улсын сэтгүүлчдийн холбоо  Гагарины цом булаалдах орос хэлний нээлттэй тэмцээнийг зохион байгуулахаар шийдвэрлэв. 1961 оны 4-р сарын 12-нд Юрий Гагарины хийсэн сансрын нислэгийн 50 жилийн ойд зориулсан интернет-тэмцээний түрүүлэгчэд цом гардуулна. Оросын сэтгэлгээ, ШУТ-ийн сэргэн мандалын ойг тохиолдуулан  Гагарины цом булаалдах орос хэлний нээлттэй тэмцээн явуулж, орос үг сансарт бусдаас түрүүн дуулагдсаныг дэлхийд анхааруулна гэж дээрх хоёр холбооны тогтоолд өгүүлжээ. «Их Хойд» олон нийтийн арилжааны бүс байгууллага Гагарины цом булаалдах тэмцээнийг зохион  явуулна.