АНУ-ын хүн амын 51 хувь нь Орос улсад сайхныг хүсч байна гэсэн дүгнэлт, санал асуулга явуулсан Гэллапын хүрээлэн хийжээ.  Гэвч АНУ-ын хүн амын 42 хувь нь Орост таагүй хандаж  байна. Харин хамгийн олон хүн 80 гаруй хувь нь Иран, БНАСАУ-ын бодлогыг сайшаахгүй байна. Энэ нь эдгээр хоёр орны цөмийн хөтөлбөр америк хүмүүсийн сэтгэлийг түгшүүлснийг тусган харуулав. Канад, Их Британи, Германи, Япон улсуудыг «дотно анд» хэмээн нэрлэжээ. Эдгээр улсыг хамгийн олон хүн нааштай үнэлсэн байна. 1935 онд АНУ-д үндэслэн байгуулсан Жорж Гэллапын хүрээлэнгээс дотоод, гадаад бодлогын асуудлаар хүн амын дотор үргэлж санал асуулга явуулдаг.