Ерөнхийлөгч Дмитрий Медведев орон нутгийн эрх баригчдад хандан холбооны төв байгууллагуудтай хамтран аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэхийг уриалав. Төрийн тэргүүн «Твиттер» дэх хуудастаа энэ тухай бичжээ. Медведев өчигдөр өглөө Москвагийн Внуково-1 нисэх онгоцны буудлын аюулгүй байдлыг хэрхэн хангаж байгааг биечлэн шалгав. Дараа нь ерөнхийлөгч үндэстэн хоорондын зөвшлийн асуудлаар Төрийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хуралдаан Уфа хотноо хийлгэжээ. Манай ард түмнүүдийн  өвөрмөц байдлыг хэвээр хадгалахын хамт «Орос улс үндэстнийг» бүрэн төлөвшүүлэх нь зайлшгүй чухал гэж ОХУ-ын ерөнхийлөгч  хуралдаан дээр мэдэгдлээ. Үндэстэн хоорондын зөвшлийн сэдэв Москвагийн Манежная талбайд болсон хэрэг явдлаас хойш  Оросын эрх баригчдын анхаарлын төвд байна. Энд 12-р сарын 11-нд радикал үзэлтэй залуучууд үндэсэрхэг уриан дор түйвэн бусниулах ажиллагаа явуулж, хэдэн арван хүнийг гэмтээсэн билээ.