Дэлхийн хамтын нийгэмлэг Египетэд болж байгаа үйл явдлыг анхааралтай ажиглаж байна. Өчигдөр ерөнхийлөгч Хосни Мубарак огцров. Дэлхийн улс орнуудын удирдагчид мөн шийдвэрийг сайшаан дэмжиж байна. Тус орны өнөөгийн эрх баригчид үндэсний эвлэрэл тогтоохыг  эрмэлзэж байгааг Мубарак огцросон явдал нотлон харуулсан гэж Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгдлээ. Египетийн ард түмний хүсэлт биелэгдсэн гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун хэлжээ. Египетийн удирдагч огцорсон нь улс орныг ардчиллах замаар хийсэн анхны алхам гэж АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама үзэж байна. Франц, Германи, Итали болон бусад хэд хэдэн орны  эрх баригчид  Мубарак огцросныг түүхийн чухал үйл явдал  хэмээн нэрлэв. Мубарак Египетэд 30 жил эрх барьсан юм.  Египетийн нийгэм-эдийн засгийн түгшүүртэй байдал  олон нийтийн эсэргүүцлийн  тэмцэл хөдөлгөөн 1-р сарын 25-нд өрнөхөд хүргэв. Шинэтгэл явуулж, 82 настай ерөнхийлөгч Мубаракыг огцоруулахыг шаардсан эсэргүүцлийн  арга хэмжээний явцад  гарсан мөргөлдөөнд 300 орчим хүн амь үрэгджээ.