Рунет сүлжээнд 14 нас хүрээгүй 10 сая хэрэглэгч байгааг мэргэгжилтнүүд тооцоолжээ. Оросын хүүхдүүд Интернетэд долоо хоногт дунджаар 23 цаг суудаг. Дунд сургуулийн гурван хүүхдийн нэг нь насанд хүрэгчдийн сүлжээнд нэвтэрдэг. Хүүхдийг зохисгүй контентээс хамгаалах нь Москвад болж өнгөрсөн «Интернет ба хүүхэд» чуулга уулзалтын хамгийн тулгамдсан асуудал болсон байна. Сүлжээнд байнга ордог бага насны хэрэглэгчдийн бараг тэн хагас нь амьдралдаа ганц ч удаа уулзаагүй онлайнын тийм найз нөхөдтэйгээ байдгийг саяхан хийсэн асуулга харуулжээ. Хүүхдүүд тийм найз нөхөдтэй гэмт хэрэг, шунахайн зорилгоор ашиглаж болох хувийн мэдээллээ  хуваалцдаг. Өсвөр үеийнхний зөвхөн 40 хувь нь орох эрхийг хязгаарлахын тулд нийгмийн сүлжээний аюулгүй байдлыг хангах тоног төхөөрөмж программ ашиглаж байна. Бусад нь хувийнхаа баримт мэдээг амархан нээж, таних танихгүй хүмүүстэй харилцаж эхэлдэг. Тийм гэнэн байдал эмгэнэлт явдалд хүргэж болзошгүй.Болгоомжтой байхыг ганц эх эцэг сургах ёстой бишээ. Орос улсад саяхан байгуулагдсан Аюулгүй интернетын холбоо бас тийм ажил явуулах болно. Олон нийтийн энэ нийгэмлэгт интернетын провайдер, холбооны операторчдын төлөөлөгч, мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтнүүд орсон бөгөөд тэд сүлжээнд аюултай контентэд мониторинг хийх болно. Дотоод хэргийн яам, Холбооны аюулгүй байдлын газар тус холбоотой хамтран ажиллах болно. Тэдгээрийн заавраар Холбоонд оролцогчид хүүхдүүдэд хортой сайтуудыг хаах болно. Энэ холбооны гол санаа нь мэргэжлийн нийгэмлэг өөрийн ажлаа өөрөө зохицуулах ёстой гэсэнд оршиж байна гэж Холбоо, олон нийтийн коммуникцийн яамны сайд Игорь Щеголев хэлжээ. «Үүнд шууд хяналт, хатуу хязгаарлалт тавих хэрэгтэй гэсэн хатуу хандлага бий, нийгмийн өөрийгөө зохицуулах ажилд тулгуурласан нилээд зөөлөн хандлага  ч бий. Аюулгүй интернетын холбоог байгуулах санаачлага нь хоёрдох хандлагыг гол болгож байна. Энэ бол хязгаарлалтын арга биш, гэгээрэл, сайн санааны арга хэмжээ авах аргаар бүх нийгмийг нэгтгэх зам мөн. Энэ нь хүүхдүүдэд аюулгүй бүс байгуулахад зориулагдсан юм» гэж Игорь Щеголев хэллээ. Нэг жилийн турш Аюулгүй интернетын холбоо зохисгүй контентыг эрэн хайж, устгах тийм кибер хамгаалагчдыг зохион байгуулах болно. Энэ бол Орос улсад хууль сахиулах байгуулагууд болон төрийн бус, төрийн байгуулагуудын хооронд мэдээлэл солилцох анхны нэгдсэн нэгдмэл систем болох юм.