Монголын Говийн Таван-Толгойн чулуун нүүрсний орд газрыг эзэмшихийг сонирхож байна гэж «Оросын төмөр зам» компани мэдэгдэв. Компани консорциум байгуулахыг санаачилж, тус орд газрыг эзэмшихийн төлөө тендерт түрүүлэх зорилготай байна. «Оросын төмөр зам» компаниас гадна  оросын «Сибирийн нүүрсний эрчим хүчний компани» болон Korea Resourses, Posco, LG, Daewoo зэрэг японы ба солонгосын компани консорциумд нэгдэв. Таван-Толгой бол дэлхийн томоохон нүүрсний орд газар юм. 6 тэрбум 500 сая тонн нөөцтэй  хийгээд 40 хувь нь коксжих нүүрс юм. Бүр 1967 онд орд газрыг хэсэгчлэн эзэмшиж эхлэсэн боловч өнөө болтол  нөөцийнх нь дөнгөж 4 хувийг  эзэмшсэн юм. Монголын Erdenes улсын компани орд газрыг хяналтдаа авч, түүний 30 хувийн хувьцааг хөрөнгө оруулагчдад олгоно. «Оросын төмөр зам» компани  тус орд газрыг ямар учраас сонирхож байна вэ гэвэл  компани монголын төмөр замын сүлжээг шинэчлэж байгаа бөгөөд Таван-Толгой орд газраас Сибирийг нэвт дамжсан төмөр зам хүртэл  төмөр замын салаа тавих юм. Монгол улсад суугаа ОХУ-ын элчин сайд Виктор Самойленко хэлэхдээ «2009 онд «Оросын төмөр зам» компани Монгол улстай хамтран байгуулсан «Улаанбаатар төмөр замын» 50 хувь хувьцаа эзэмшигч болсон. 2009 онд хамгийн эрчимтэй хөдөлгөөнтэй 100 км төмөр замыг шинэчлээсний  ачаар  замын нэвтрүүлэх чадвар нэмэгдэв. Шинэ 1100 км урт төмөр зам  Таван-Толгой орд газраас Сайншанд, Чойбалсанг дамжин оросын Өвөр Байгалын Соловьёвск хотод хүрнэ. Энд түүнийг Сибирийг нэвт  дамжсан төмөр замтай залгах юм. Хууль тогтоомжийг оролцуулан үүний суурь тавигдсан» гэв. «Оросын төмөр зам» компанийн ерөнхийлөгч Владимир Якунины мэдэгдсэнээр тендерт түрүүлвэл оролцогчдын тоо олширч болзошгуй. «Оросын төмөр зам» компани  Таван –Толгой орд газрыг сонирхож буй бусад компаниудтай  эл асуудлаар хэлэлцээ хийж байна. Таван-Толгой  орд газрыг эзэмшихийн төлөө  тендерийг өнгөрсөн оны 12-р сарын 8-нд зарлажээ. Америк, швейцар, хятад, бразили, английн уул уурхай компаниуд түүнд оролцоно. Энэтхэгийн  ган хайлуулах ба нүүрсний аж үйлдвэрийн улсын салбарууд орд газрыг бас сонирхож байна. Оросын тэрбумтан  Олег Дерипаскийн En Group  компани тендерт оролцох мэдүүлэг «Оросын төмөр зам» компани тэргүүтэй консорциумаас тусдаа явуулжээ.