Новосибирскийн цэргийн бэлтгэл офицер Юрий Бабин таван сая гаруй нэгтийн мөнгө  цуглуулаад байна. Копейк бол оросын хамгийн бага мөнгөний нэгж юм. Бэлтгэл офицер 1998 оноос хойш копейк-нэг мөнгө цуглуулж байна. Цуглуулга нь 7 тонн 500 гаруй кг хүнд байна. Цуглуулагч чухам хичнээн зоос цуглуулснаа тодорхойлж чадаагүй байна. Тэрээр оросын нэгтийн мөнгөнд зориулан 10 метр өндөр хөшөө босгож  2013 онд 120 жилийн ойгоо тэмдэглэх  Новосибирскэд бэлэглэх  төлөвлөгөөтэй байсан. Гэвч одоо санагаа өөрчилжээ. Банканд бүх зоосоо тушааж  соливол 50 мянган рубльтай болно.