Орос  улсын бүх цахилгаан эрчим хүчний барагцаалбал 16 хувийг үйлдвэрлэж буй «Росатом» улсын корпораци инновацийн чиглэлийг өргөжүүлж байна. Энэ онд эрдэм шинжилгээний ба туршилт-зохион бүтээх ажилд бараг 700 сая доллар гаргах юм. Компани атомын технологийн салбарт  эрдэм шинжилгээний ба зохион бүүтээх ажиллагаанд бүх эргэлтийн хөрөнгийнхөө  бараг 6 хувийг  зарцуулж байна. Мөн Toshiba, Areva  зэрэг томоохон компани бараг төчнөөн хөрөнгө зарцуулдаг. Ирэх онд үүнд бараг 1 тэрбум доллар чиглүүлнэ. Ийм өсөлт инновацийн технологийн боловсруулалтыг эрчимжүүлж, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн гаргахад нааштай нөлөөлөхийг Росатом корпорацийн ерөнхий захирлын орлогч Пётр Щедровицкий тэмдэглээд «Өнөөгийн технологийг шинэтгэх болон хурдан нейтронон  реактор, халуун цөмийн нийлэг, бага хүчин чадалтай реакторын шинэ технологи зэрэг технологийн шинэ хөтөлбөрийг бүтээх, шинэ зах зээлд гарч, шинэ эдлэл бүтээх зэрэг гурван урьтлалтай. Цөмийн анагаах ухаан, экологи, аюулгүй байдлын системийг боловсруулахад цацралын нөлөөг ашиглах зэрэг чиглэлийг  хөгжүүлнэ» гэв. Хурдан нейтронээр ажиллах бага хүчин чадалтай эрчим хүчний блокын төсөл арилжааны сайн төлөвтэй байна. АЦС-ын  эд ангийг заводод үйлдвэрлэж, тээвэрлэж, газар дээр нь угсрахыг Пётр Щедровицкий тэмдэглээд «Энэ нь 100 мегаваттын хүчин чадалтай реактор юм. Түүнийг таван-зургаан жилийн дараа ашиглалтад оруулах ёстой. Төслийг зохиох ажил энэ онд дуусана. Төслийг их сонирхож байна. Бага, дунд зэргийн хүчин чадалтай реактор дэлхийн олон бүс нутагт эрэлт хэрэгцээтэй байна. Өөр хэд хэдэн улсад мөн адил реакторыг бүтээж байгаа боловч бид түрүүлсэн» гэв. Хүнд өвчин анагаах молибден-99 үйлдвэрлэх төсөл  атомын технологийг анагаах ухаанд хэрэглэж байгаагийн жишээ боллоо. Орос улсаас түүнийг энэ оны 4-р сард дэлхийн зах зээлд нийлүүлж эхлэнэ. Энэ материал хэдэн жилийн өмнө дэлхийд дутагдав. Иймээс Димитровград хот дахь Атомын реакторын хөрээлэнд түүнийг үйлдвэрлэх хөтөлбөрийг хэрэгжүүлжээ. Сертификат авсан молибдены эхний нэг хэсгийг  өнгөрсөн оны намар Канадад нийлуулсэн. Канадын мэргэжилдтнүүд оросын бүтээгдэхүүнийг нааштай үнэлэв. Зарчмын хувьд шинэ томограф бүтээх нь Росатом корпорацийн нэгэн төсөл билээ. Ийм багаж терроризмтэй хийх тэмцэлд чухал юм. Түүний тусламжтайгаар овор ихтэй ачааг шалгаж, хориотой бодис, эдлэлийг илрүүлдэг. Экологийн асуудлыг шийдвэрлэх тухайлбал хий, бохир усыг цэвэрлэх, ахуйн хаягдлыг ахин боловсруулах оросын технологи эрэлт хэрэгцээтэй байна. Улсын корпораци Оросын сансрын агентлагтай хамтран сансрын ачаа тээврийн эрчим хүчний модцулийг бүтээж байна. Цөмийн эрчим хүчний шинэ төхөөрөг  сансар судлалд жинхэнэ ахиц дэвшил гаргана  гэж шинжээчид үзэж байна.