Өвлийн улирлын цагт шилжих шийдвэрийг ОХУ-д хүчингүй болгох тухай Оросын ерөнхийлөгчийн зарлиг Москва, Улаан -Удийн цагийн бүсийн  ялгааг  түвэггүй багасгах боломж олгож байна гэж Буриадын ерөнхийлөгчийн  хэвлэлийн албанаас мэдээлжээ. «БНУлс бүр өнгөрсөн онд өвлийн улирлын цагаас зуныхад шилжихээс татгалзаж, цагийн 6 дахь бүст шилжиж, орон нутгийн ба Москвагийн  цагийн ялгааг  дөрвөн цаг хүртэл багасгах санал тавьсан. Энэ зорилгоор Буриад бүр энэ хавар өвлийн улирлын цагт хэвээр үлдэнэ гэж Буриадын ерөнхийлөгч Вячеслав Наговицын хэлжээ.