Орос улс 2011 оны татвараа НҮБ-ын төсөвт шимэтгэв. НҮБ-ын дэргэдэх ОХУ-ын төлөөлөгчдийн газрын мэдээлснээр нийт 53 сая доллар төлжээ. Эдгээр хөрөнгийг  НҮБ-ын удирдах байгууллагууд ба түүний энхийг сахиулах ажиллагаа,түүнчлэн Нью Йорк дахь НҮБ-ын төв байрны байшингийн засварыг  санхүүжүүлэх юм. Орос улс энэ оны санхүүгийн үүргээ бусдаас түрүүн бүрэн биелүүлэв.