Twitter сервис,LiveJournal блогхостинг дахь Дмитрий Медведевийн блог «Рунетийн 2011 оны блог» шагналын « Шилдэг блог» номинацаар түрүүллээ. Шагнал гардуулах ёслол өчигдөр Москвад боллоо. Оросын төрийн тэргүүн ёслолд оролцоогүй. Ерөнхийлөгчийн туслах Аркадий Дворкович шагналыг Дмитрий Медведевийн нэрийн өмнөөс хүлээж авсан байна. «Төрийн тэргүүний шилдэг блог» номинацаар  Кремлийн удирдагчид хүртээсэн шагналыг мөн туслахад нь дамжуулжан гардуулж өгсөн тухай РИА Новости агентлаг мэдээллээ. Оросын электрон  харилцааны холбоо бол шагналын гол зохион байгуулагч юм. Хэрэглэгчид өөрөө нэр дэвшигчдийг сонгов. Зохион байгуулагчид нь бараг 5000 мэдүүлэг авсан байна. 500 мянга гаруй хүн ялагчийг шалгаруулах санал хураалтад оролцов.