Өмнөд Солонгосын Hyundai  компани  оросын «Александра» ачаа тээврийн хөлөг онгоц  2-р сарын 9-нд сүйдсэнд хамаатайгаа хүлээн зөвшөөрөөд оросын амь үрэгдсэн тэнгисчдийн  төрөл төрөгсэдэд  гүнээ эмгэнэл илэрхийлэв. Компанийн үйлдвэрт хийсэн чингэлэг тээвэрлэгч хөлөг «Александра»  хөлөг онгоцоос холгүй  хөдлөх явцаа шалгаж байсан үеэрээ  оросын ачаа тээврийн  онгоцыг мөргөж цоолсон аж. Камбожийн далбаа бүхий  «Александра» өмнөд солонгосын Ульсан боомтоос холгүй живсэн  юм. Оросын 12 тэнгисчин багийн бүрэлдэхүүнд нь байсан.Өмнөд Солонгосын харуулын онгоц нэг тэнгисчнийг аврав. Дөрвөн тэнгисчний шарилыг олсон бөгөөд өөр долоон хүнийг эрэх ажил үргэлжилж байна.