Орос улс Японтой  хурдан галт тэрэгний төмөр зам тавих талаар хамтран ажиллах бодолтой байна гэж «Оросын төмөр зам» компанийн тэргүүн Владимир Якунин өнөөдөр японы «Иомиури» сонинд нийтлүүлсэн ярилцлагдаа мэдэгджээ. « Хөдлөх бүрэлдүүн үйлдвэрлэгч, төмөр зам тавих  замчид барилгачдыг төдийгүй санхүүгийн компаниудыг үүнд оролцуулаасай. Сүүлийн үед Орос Японы хооронд гарсан санал зөрөлдөөн улс төрийн шинжтэй ч энэ нь  төмөр замын тээвэрт хамаатай биш. Манай хоёр орон эдийн засгийн нягт харилцааг хөгжүүлэх нь зайлшгүй чухал гэж Владимир Якунин тэмдэглэн хэллээ.