ОХУ, Японы гадаад улс төрийн тусгай газруудын тэргүүнүүд нар улс  хоорондын харилцааг цаашид хөгжүүлэх хэтийн төлөвийг авч үзэж хэлэлцэж байна. Уулзалт өнөөдөр Москвад болж байна. Талууд хэлэлцээнийхээ явцад худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагаа болон геополитикийн асуудлуудад гойд анхаарал тавьж байна. Маэхарын хоёр өдрийн айлчлал  Өмнөд Курилын арлуудыг тойрёрн нутаг дэвсгэрийн маргаантай асуудалтай холбогдон Москва Токиогийн харилцаа түгшүүртэй болсон үед болж байна. Курилын дөрвөн арал  ЗСБНХУ дараа нь түүнийг залгамжласан ОХУ-ын  нутаг дэвсгэрийн салшгүй нэг хэсэг байгааг олон улсын баримт бичгүүдээр баталгаажуулсан  юм.