Каирт египетийн сөрөг хүчин  үдээс хойшхи мөргөлийн дараа  олон мянган хүний цуглаан хийлгэнэ. Тэгснээрээ ерөнхийлөгчийг огцоруулах шаардлагаа хэрэгжүүлнэ гэж тэд амлав. Хосни Мубаракын огцрохоос татгалзсан мэдэгдэл  тэмцэл хөдөлгөөнийг ахин өрнүүлэх шалтгаан боллоо. Тэрээр өчигдөр телевизээр хэлсэн үгэндээ улс үндэстэндээ хандан  эрх мэдлээ дэд ерөнхийлөгч Омар Сулейманд хэсэгчлэн шилжүүлэх боловч улс орноо 9-р сарын сонгууль хүртэл  удирдахаа зарлан мэдээлэв. Мубарак  хэлэхдээ Үндсэн хуулийн  таван зүйл ангид өөрчлөлт оруулах ба террорын аюулыг эсэргууцэх 6 дахь зүйл ангийг хүчингүй болгохыг санаачилжээ. 179 тоот зүйл ангийг хүчингүй болгосноор « улс оронд тогтоосон онц байдлын дэглэмийг цуцлах үүд хаалга  нээгдэнэ» гэж ерөнхийлөгч хэллээ. Сөрөг хүчин Мубаракын хэлсэн үгийг эрс эсэргүүцэв. Египетийн сөрөг хүчний удирдагч  МАГАТЭ-гийн тэргүүн асан Мухаммед аль-Барадеи нийгэм  тэсрэхэд хүрснийг  анхааруулаад улс орноо эмх замбараагүй байдлаас аврахыг зэвсэгт хүчинд уриалав. Ард түмний хууль ёсны бүх шаардлагыг биелүүлэхэд бэлэн байна гэж үүний өмнө армийн командлал мэдэгдсэн билээ. Египетийн эрх баригч дэглэмийн эсрэг жагсаал 1-р сарын 25-нд эхэлж өнөө болтол үргэлжилж байна. Энэ завсар эмх замбаарагүй байдлын улмаас наанадаж 300 хүн амь үрэгдэж, 5000 гаруй хүн шархдаж бэртжээ.