Европын ПДХ системийн  хүрээнд Орос улс НАТО эвсэлтэй  хамтран ажиллах боломжийн асуудлаар Брюссельд зөвлөлгөөн хийж байна. Өнөөдөр РИА Новости агентлагийн сурвалжлагчийн уламжласнаар Оросын талаас Жанжин штабын орлогч дарга Валерий Герасимов зөвлөлгөөнд оролцож байна. Талууд 2010 оны 11-р сард Лиссабонд ОХУ-НАТО-гийн дээд хэмжээний уулзалт дээр  Европын ПДХ систем гэгчийн хүрээнд хамтран ажиллахаар тохиролцсон билээ. Европын ПДХ систем  бие даасан боловч  үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулах хоёр хэсгээс бүрэлдх ёстой гэж НАТО үзэж байна. Харин Орос улсаас ПДХ системийн салбар бүрт хариуцлага ногдуулах санал дэвшүүлжээ.