ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Египетийн сөрөг хүчинд хандан ерөнхийлөгчийг нэн даруй огцоруулах бодит бус шаардлага тавилгүй засгийн газартай яриа хэлэлцээ хийж, ерөнхийлөгчийн  ирээдүйн сонгуулийг бэлтгэх асуудлыг  эргэцуулэн бодохыг уриалав. Сайд Би–би-си-д ярилцлага өгөхдөө шилжилтийн үед байдлыг тогтворжуулахын тулд эрх баригчид сөрөг хүчинтэй хэлэлцээ хийх нь хямралаас гаргах цорын ганц бодит зам гэлээ. Бодит бус шаардлага тун аюултай, Тэртэй тэргүй түгшүүртэй байдлыг даамжруулж мэднэ гэж  Сергей Лавров үзэж байна.