Өмнөд Курилын арлуудын эргэн тойронд гарсан саяханы маргаан шуугиан эцэслэсэн гэж Орос Япон улсууд үзэж, хамтын ажиллагаагаа цаашид хөгжүүлэхийг эрмэлзэж байна. Талууд Японы ГХЯ-ны тэргүүн Сэйзи Маэхаратай Москвад хийх орос-японы хэлэлцээний өмнөхөн  хамтын ажиллагааны байдлыг тодорхойлов. Оросын шинэтгэлтэй холбоотой хамтарсан төслүүдийг  хэрэгжуулэхэд аль болохоор биечлэн туслана гэж Японы сайд батлан илэрхийлэв. Эдгээр нь эрчим хүчний  үр ашиг, анагаах ухаан, атомын эрчим хүч, сансар судлал, алсын холбоо харилцаа, мэдээллийн технологи зэрэг салбар билээ. Түүнчлэн Сахалины хамтрасан төслүүдийн хүрээнд Зүүн Сибирь - Номхон далай нефтийн хоолойгоор  эрчим хүчний түүхий эд тогтвортой нийлүүлэх салбарт хамтын ажиллагаа их чадавхитай  гэж Сэйзи Маэхара үзэж байна. Япон Сибирийг нэвт дамжсан төмөр замыг ашиглан газар дээрх ачаа тээвэрлэлтйин чилэл замыг өргөжүүлж Ази-Европ гэсэн нэг ёсны гүүр  байгуулахыг сонирхож байна гэж тэрээр тэмдэглэжээ. Эдгээр салбар Япон төдийгүй Өмнөд Солонгос, Хятад, Сингапуртай   хамтран ажиллах хүрээнд урьтлал  болох ёстой гэж Орос улс бас үзэж байна. Тэр ч байтугай  өчигдөр ерөнхийлөгч Дмитрий Медведев Өмнөд Курилын арлуудыг гадаадын бизнест таатай болгож, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх даалгавар өгөв. Тэрээр Оросын хөршүүдэд хандан давуу талаа ашиглахыг уриалаад «Эдгээр нь үнэн чанартаа хосгүй арлууд юм. Халуун ус  булгуудыг ашиглаж цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх , загасны аж үйлдвэрийг хөгжүүлэх, аялал жуулчлалыг өргөжүүлэх нөхцөл тэнд байгаа. Энэ зорилгоор урт хугацаанд тооцоолсон  дэд бүтцийг бүрэн хөгжүүлэх хэрэгтэй» гэв. Тэгснээрээ Дмитрий Медведев Өмнөд Курилын арлууд аль улсын нутаг дэвсгэр  байх асуудлаар Японтой үүсгэсэн санал шүүмжлэлийг эцэслүүлэв. Энэ нутаг дэвсгэрийн маргаантай асуудал Дэлхийн хоёрдугаар дайны сүүлээр гарсан юм. Оросын мөн  бүс нутгийг олон улсын хамтын ажиллагааны талбар болгохыг Москвагаас Токио ба Ази Номхон далайн бүс нутгийн өөр түншүүдэд санал болгов. «Бид бүх хөрш улстай  сайн сайхан харилцааг хөгжөөлж, Курилын арлууд дахь хэд хэдэн байгууламжийн талаар хамтран ажиллахыг эрмэлзэж байна. Харин эдгээр арал Оросын нутаг дэвсгэрийн салшгүй нэг хэсэг гэдгийг бүгд ойлгох ёстой. Курилын арлуудад байр сууриа бэхжүүлэх зорилгоор зохих хүчин чармайлт гаргана» гэж ерөнхийлөгч Дмитрий Медведев хэллээ. Төрийн тэргүүн хэлснээ нотлож, арлуудад байгаа оросын зэвсэгт хүчнийг шинээр зэвсэглэх даалгавар өгчээ. «Мистраль» ангилалын нисдэг тэрэг тээгч хөлгийг үйлдвэрлэж, Оросын Тэнгисийн цэргийн хүчинийг зэвсэглэсний дараа тэдгээрийг Курилын арлуудыг хамгаалахад хэрэглэх тухай  цэргийн эх сурвалжаас мэдээлэв.