Энэ онд оросын автомашины зах зээл бараг 15 хувиар өргөжин тэлэх юм. Оросын автомашины зах зээл хямралыг бүрэн давсан. Аж үйлдвэр, худалдааны яамны мэдээлснээр 2010 онд хоёр сая гаруй суудлын машин, автобус худалджээ. Өнгөрсөн онд  францын Peugeot Citroen,солонгосын Hyundai Орост үйлдвэрүүдээ ажиллуулж эхлэв. Мөн Volkswagen Polo Sedan загварын машинаа үйлдвэрлэж эхлэсэн бөгөөд  Skoda  шинэ загварын машинаа  бас  үйлвэрлэж эхлэнэ.  General Motors  Chevrolet Aveo  шинэ  үеийн машинаа Доод Новгородод угсрахаар ГАЗ нэгдэлтэй тохиролцсон байна. Оросын Sollers  концерн  өөрийн үйлдвэрийг Алс Дорнодод ажиллуулах төлөвлөгөөтэй байна. КАМАЗ ба японы Тойота бас тэгэх бололтой.  Орост бусдаас түрүүн өөрийн заводыг байгуулсан Ford компани заводынхоо хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлэх юм. Renault  ч мөн адилхан төлөвлөгөөтэй байна. Ширүүн өрсөлдөөн  үнийг бууруулж, худалдааг нэмэгдүүлнэ гэж  Оросын аж үйлдвэр, худалдааны яамны автомашины аж үйлдвэрийн газрын захирал Алексей Рахманов үзэж байна. Тэрээр хэлэхдээ “Арилжааны хөнгөн автомашин, суудлын машины зах зээлийн тухайд гэвэл 2011 онд 14,8 хувиар өсөн нэмэгдэнэ гэж үзэж байна. Барагцаалбал 2 сая 190 мянган автомашин үйлдвэрлэх юм. Иймээс бид оросын автомашины аж үйлдвэрийн  2011 оны төлөвт өөдрөгөөр хандаж байна. Үүний хамт буурьтай хэд хэдэн зорилтыг биелүүлэх болно” гэв. АВТОВАЗ-ын бүтээгдэхүүн –Лада хамгийн их эрэлт хэрэгцээтэй байна. Лада Приора, Калина, Самара түүний дараа орж байна. Орост үйлдвэрлэж буй Ford Fokus  дөнгөж 5-р байр эзлэжээ.  Renault Logan, Daewoo Nexia, Chevrolet Niva, Chevrolet Lacetti дараа нь орж байна. Засгийн газраас хөнгөлөлттэй зээл олгохыг Алексей Рахманов мэдэгдээд “Хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. 7 мянга гаруй хөнгөлөлттэй зээл олгосон бөгөөд энэ онд 15 мянган мэдүүлэг аваад байна. Энэ өсөлт зах зээлд дэмжлэг үзүүлж, хөнгөлөлттэй бүдүүвчээр хичнэн олон машиныг худалдахад сайн нөлөөлнө” гэв.  Энэ онд эрх баригчдаас  ачааны машин, автобусын паркыг шинэчлэх хөтөелбөрийг  хэрэгжүүлж эхлэнэ. Ийм төрлийн эзэн шинэ машин худалдаж авбал хөнгөлөлт олгоно. 2011 онд аж үйлдвэр. худалдааны  яам хуучирсан машиныг хаягдал болгох стратегийг 2011 онд боловсруулж дуусна. Орос улс энэ талаар европын туршлагыг ашиглах төлөвлөгөөтэй байна. Хуучирсан машиныг ахин боловсруулах ажлын эхний үед машины сүүлчийн эзэн төлбөр төлнө. Цаашдаа үйлдвэрлэгч буюу машин нийлүүлэгч тусгай санд   зохих хэмжээний  хөрөнгө  шимтгэнэ.