Орчин цагийн дипломат ажилтан ямар байх ёстой вэ? Тэрээр ямар зорилтыг юуны түрүүнд биелүүлэх вэ? Ажлых нь эцсийн дүн юу  вэ? зэрэг асуултыг «Оросын дуу хоолой»  радиогоос ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавровт тавьсан юм.«Эдүгээ Орос улс хүч нөлөөтэй, итгэлтэй дипломат ажиллагааныхаа ачаар үзэл бодлыг нь хүлээн авч буй  олон улсын томоохон этгээд болсон юм. СДЗ-ийн тухай Гэрээг батласан болон  НАТО эвсэлтэй хамтран ПДХ системийг байгуулах санал дэвшүүлснээс аваад Евроатлантын аюулгүй байдлын тухай Гэрээ байгуулах оросын санаачилгыг хэлэлцэж эхлэсэн хүртэл  өнгөрсөн оны ололт амжилт шинэ түүхэнд Орос улсын гадаад улс төрийн үйл ажиллагааны хүрээнд  гаргасан амжилтын санд  оруулсан нэмэлт хувь нэмэр боллоо. Гэвч дэлхий дахин өөрчлөгдсөөр байна. Орос улс  олон улсын харилцаанд зохих байр суурь эзлэх нь зайлшгүй чухал. Оросын дипломат ажилтнууд л үүнийг хариуцах ёстой» гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров үзэж байна. Тэрээр хэлэхдээ «Өнөөдөр бид диполомат ажилтны өдрийг  тэмдэглэж байна. Мөн баярыг тэмдэглэх болсон нь Оросын удирдлагаас эх орондоо чин үнэнч Оросын  үе үеийн дипломат ажилтнуудын  хувь нэмрийг зохих ёсоор үнэлж байгааг тусган харуулж байна. Манай гадаад улс төрийн бодлогод дотоодын ажил үйлсэд туслахаас  еер зорилго үгүй. Дотоодын үйл хэрэгт саад болох бүх зүйлийг арилгах ёстой гэж их дипломатч канцлер Александр Горчаков дипломат үйл  ажиллагааны зорилгыг тодорхойлжээ. Эдүгээ бидний үйл ажиллагаа   улс төр, иргэдийн төлөө бодит үр дүнд хурэх зорилготой. Бид иргэдийнхээ  амьдралын түвшинг дээшлүүлж,  улс орныхоо аюулгүй байдлыг хангаж, дотоодын хөгжлийн зорилтыг биелүүлэх таатай нөхцлийг бий болгоход тодорхой ажил үйлсээр туслахын тулд  гадаад улс төрийн нөөцийг шинэтгэлийн зорилтыг биелүүлэхэд идэвхтэй чиглүүлнэ» гэж мэдэгдлээ. Дипломат ажилтны өдрийг  10 дахь удаагаа  тэмдэглэж байгаа боловч  Оросын дипломат үйл ажиллагаа баялаг түүхтэй юм. Одоогоос бараг 500 жилийн тэртээ чухам 2-р сарын 10-нд  өнөөгийн ГХЯ-ны  загварыг бий болгосон хэмээн үздэг. 1549 онд Догшин Иван хааны зарлигаар  дипломат ажиллагаа онцгой статустай болсон хийгээд Иван Висковатов анхны сайд болсон билээ. ХУ111 зуунд Гадаад хэргийн коллеги ажиллаж эхлэв. 1802 онд 1 Александр  хааны Тунхагаар ГХЯ-ыг байгуулжээ. Эдүгээ ГХЯ 12 мянган ажилтантай бөгөөд гуравны нэгэн нь мэргэшлийн дипломатчид юм. Гэвч өнөө дэлхийд энэ нь хангалттай биш хэмээн үзсэн. ОХУ-ын ГХЯ-ны дэргэдэх Александр Горчаковын нэрэмжит нийтийн дипломат ажиллагааг дэмжих сан болон «Олон улсын үйл хэрэг эрхлэсэн Оросын зөвлөл» Оросын гадаад бодлогын хөгжилд энэ оноос туслана. ХХ1 зуун дипломатчийн эрдэм чадвар шинэ мэдлэг, арга барилыг шаардаж байна. Гэвч нэг зүйл яамны ажилтны хувьд өөрчлөгдөхгүй хэвээр байна Тэд ажил нь нийтийн хөдөлмөрийн нэг хэсэг, хувийн амжилт нь бүх улс орны амжилт гэдгийг ямагт ухамсарлаж  ирсэн юм.