Орос улс нүүрсний хүрээнд засгийн газрын хоорондын хэлэлцээр Хятадтай байгуулах төлөвлөгөөтэй байна гэж эрчим хүчний сайд Сергей Шматко Санкт –Петербургад түлш-эрчим хүчний цогцолборын 2010 оны ажлын дүнг хэлэлцсэн зөвлөлгөөн дээр мэдэгдлээ. Сайдын ярьснаар бол хэтдээ Хятад улс Орос улсаас худалдан авах нүүрсний  хэмжээг жилд 20 сая тонн хүртэл нэмэгдуулнэ. Өнгөрсөн онд мөн үзүүлэлт 10 сая тонноос хол давсан юм. Хятад жил дутам бараг 3 тэрбум тонн  нүүрс олборлож, дэлхийн нүүрсний томоохон үйлдвэрлэгч болсон. Өнгөрсөн онд Орос Улсад 320 сая гаруй нүүрс олборлосон бөгөөд 115 сая тонны нь гадаадад нийлүүлжээ.