Тэшүүрээр гулгаж сурна гэж ОХУ-ын ерөнхий сайд Владимир Путин амлав. Өчигдөр тэрээр дүрс бичлэгийн бага хурлын явцад  Туркэд болсон Универсиадад оролцогчидтой харилцахдаа залуу тамирчдыг магтаж, тэд 2014 онд Сочид болох Олимпийн наадамд илүү амжилттай оролцоход найдаж байгаагаа илэрхийллээ. Путин Оросын хоккейн шигшээ багийн гишүүн Булат Шавалеевт хандан  "тэшүүрээр гулгаж сураад танайд очно" гэв. Тамирчид ерөнхий сайдтай холбоо барьсан үед Казань дахь «Ватан» мөсөн талбар бүхий шинэ ордонд байсан. Энэ барилга байгууламж болон  өөр олон арван  байгууламжийг  2013 онд Татарстаны нийслэлд болох Универсиадын бэлтгэлийн хүрээнд барих юм.