Москва Токио хоёр Курилын арлуудыг тойрсон маргаантай асуудлыг шууд авч үзэн хэлэлцэх гэж байна. Өнөөдөер Японы ГХ-ийн сайд  Оросын нийслэлд хүрэлцэн ирнэ. Энэ удаагийн хэлэлцээ хоёр орны хоорондын харилцаа хурцадсан нөхцөлд болно. Саяхан Японы ерөнхий сайд Наото Кан  Оросын ерөнхийлөгчийн Курилын арлуудад хийсэн ажлын айлчлалыг  «хүлцэж үл болох бүдүүлэг хэрэг» хэмээн  нэрлэсэн хийгээд тус улсын үндсэрхэг үзэлтнүүд Токиод суугаа ОХУ-ын элчин сайдын яамны дэргэд Оросын далбаатай зүй бус харьцлаа. Өмнөд Курилын арлуудын батлан хамгаалалтыг бэхжүүлнэ гэж Москва үүнийн хариуд мэдэгдээд Курилын дөрвөн арал  Оросын нутаг дэвсгэрийн салшгүй нэг хэсэг гэдгийг тэмдэглэв. Ерөнхийлөгч Дмитрий Медведевийн даалгавраар арлуудад орчин цагийн зэр  зэвсэг  байрлуулна. Түүнчлэн «Мистраль» нисдэг тэрэг тээгч хоёр хөлгийг японы эрэг рүү явуулна. Москва найрамдах гэрээ байгуулахыг оролцуулан бүх асуудлаар Японтой цаашид хамтран ажиллахад бэлэн байна. Үүний хариуд Японы ГХ-ийн сайд Сэйзи Маэхара Москва орохынхоо өмнөхөн  ИТАР-ТАСС агентлагад ярилцлага өгөхдөө Токио Оростой итгэлцлийг бэхжүүлэхэд найдаж байгааг мэдэгдэв.