Оросын иргэний нисэх хүчин баялаг түүхтэй. Одоогоос 88 жилийн тэртээ Туполевын зохион бүтээсэн онгоц анхны байнгын нислэг хийж, зорчигчдыг Москвагаас Доод Новгородод амжилттай хүргэжээ. Тэр үеэс хойш Оросын нисэх хүчний хамтын нийгэмлэг ойн баяраа 2-р сарын 9-нд тэмдэглэдэг болсон билээ. «Зорчигчдоо аюулгүй, найдвартай, тохь тухтай нөхцөлөөр  хангах  талаар бүхнийг хийе» уриан дор ажилладаг дэлхий даяар «Аэрофлот» гэгдсэн  Оросын агаарын тээврийн тэргүүлэгч компани. 46 орны 97 цэгт нислэг хийж, олон улсын байнгын ачаа тээвэрлэлтийн үндэсний зах зээлийн 42 гаруй хувийг хяналтандаа авсан байна. «Аэрофлот»100 гаруй нисэх онгоцтой. Тэн хагас гаруй нь Airbus A 320, A330,Boeing B767 зэрэг орчин үеийн шинэ ангилалын онгоцууд юм. Өнгөрсөн онд «Аэрофлот» 10 сая орчим зорчигчийг тээвэрлэжээ. Нисэх онгоц урьдын адил хамгийн тааламжтай тээврийн хэрэгсэл  хэвээр байна гэж «Авиа.ру» порталын эрхлэгч Роман Гусаров үзэж байна. Тэрээр хэлэхдээ «Иргэний нисэх хүчин нэлээд эрчимтэй хөгжиж байна. Жишээ нь хямралаас хойшхи жил 2010 оны дүнгээр тээвэрлэлт нь эрчимтэй өсөн нэмэгдсэн байна. Манай орны нисэх онгоцны компаниуд өрнөдийн хүчирхэг компаниудтай өрсөлдөж байна. Эдүгээ тэд хамгийн орчин цагийн нисдэг техникийг худалдан авч байна. Харамсалтай нь нөхцеөл байдаг манайд тэр болгон зохих шаардлагад нийцэхгүй байгаа нь өрнөдийн компаниудтай өрсөлдөхөд саад болсон. Татварын ба гаалийн системийг үүнтэй холбогдуулан дурдая. Гэвч манай компаниуд тулгамдсан асуудлуудыг амжилттай шийдвэрлэж байна гэв. Хэдэн жилийн өмнө «Аэрофлот»  компанийнхоо дүр төрхийг өөрчлөхөөр британийн зөвлөгчдийг урив. Ажил нэлээд удаан үргэлжлэсэн. Эцэст нь «Аэрофлот» нисэх онгоцуудаа шинээр будаж, ажилтнуудынхаа дүрэмт хувцасыг шинэ маягийн болгов. Гэвч «далавчит алх хадуур» бэлэгдлээ солиогүй. Дэлхийн нисэх онгоцны томоохон компанийн зорчигчид энэ бэлэгдэлээр л  биднийг танина. Air Transport cэтгүүлийн мэдээлснээр «Аэрофлот» урьдын нэгэн адил дэлхийн тэргүүлэх 25 тээвэрлэгч компанийн нэгэн байсаар байна.