Ельциний нэрэмжит Уралын холбооны их сургууль  «Росатом» улсын корпорациос гадаадад барих АЦС-уудад мэргэжилтэн бэлтгэх тухай тус  их сургуулийн захирал Виктор Кокшаров мэдээллээ. Ойрын жилүүдэд «Росатом» атомын эрчим хүчний хэд хэдэн блокийг гадаадад тухайлбал азийн орнуудад барих юм. Бид улсын корпорацитой байгуулсан хэлэлцээрийн дагуу эдгээр цахилгаан станцад ажиллах мэргэжилтнүүдийг бэлтгэнэ» гэж Кокшаров хэллээ. Эдугээ Казахстан, Монгол, Хятад, Абхази гээд хэд хэдэн улсын оуютнууд их сургуульд суралцаж байна. Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев Ельциний нэрэмжит Уралын холбооны их сургуулийг  байгуулах тухай зарлигт 2009 оны 10-р сарын 21-нд гарын үсэг зурсан юм.