Москвагийн «Домодедово» нисэх онгоцны буудалд явуулсан террорын ажиллагаанд хамаатай гэж сэжиглэгдсэн гурван этгээдийг Оросын Умард Кавказын БНИнгуш Улсад баривчилжээ. Дэлбэлэлт үйлдсэн амиа золиослогч  Магомед Евлоевын Фатима, Ахмед ах дүү хоёр болон тэдний нэг нутгийн Умар Аушевыг хоёр сар хорионд байлгана. Террор, аллага үйлдсэн болон зэвсэг, тэсрэх бодис хууль бусаар худалдан авч хадгалсан ял тэдэнд  ноогдуулав. «Домодедово»  нисэх онгоцны будалд 1-р сарын 24-нд явуулсан  террорын ажиллагаанд 36 хүн амь үрэгдэж 130 гаруй хүн шархдаж бэртсэн юм.