Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев эдийн засгийн асуудлаар  зевлелгеен хийлгэнэ. Инфляцтай хийх тэмцэл гол сэдэв болох юм. Тухайлбал хүнсний бүтээгдэхүүн  болон нийгэмд хэрэгцээт бусад бараа таваарын үнийн өөрчлөлтийг авч хэлэлцэнэ. 2010 оны дүнгээр Орост өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт 8,8 хувь болж, хямрал эхэлсэн 2009 оны үзүүлэлттэй тэнцэв. Жишээ нь ЕХ-ны орнуудад энэ үзүүлэлт 2,6 хувь болсон. 2011 онд  цаасан мөнгөний ханш 6-7 хувиар буурна гэж засгийн газар таамаглаж байна.